Дорноговь аймгийн төв Сайншанд хотод БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1968 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 168-р тогтоолоор Гал команд байгуулах шийдвэр гарч 1 дүгээр сарын 06-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод Гал команд байгуулагдан өдгөө 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба болон зохион байгуулагдаж 1999 онд Галын аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж аймгийн Засаг даргын захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн байна.

2003 онд Монгол Улсын хууль Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болж Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэг чиг үүрэг бүхий байгууллага болгон өргөжүүлж Гамшгаас хамгаалах штаб байгуулан 2005 онд Монгол Улсын Засгийн Газырн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс гэж нэрлэсэн байна.

“Шинэ Дорноговь-2” аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх хөтөлбөр, Аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан гэрээний дагуу хамтын ажиллагаатай Япон улсын “ШИЗОУКА”-мужаас Гал унтраах зориулалтын нийт 4 автомашиныг 2014 оны 2 дугаар улиралд хүлээн аван ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 322 дугаар тогтоолоор Замын-Үүд,  Айраг суманд Аврах, гал унтраах 2-р зэрэглэлийн 17, 23-р анги шинээр байгуулах шийдвэр гарч 2012 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлээд байна.

Мөн Сайншанд, Айраг суманд байрлах Улсын нөөцийн салбарууд нь 37 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Айраг суман дахь Шатахууны улсын нөөцийн салбар 2010 онд шинээр байгуулагдсан  улсын нөөцийн томоохон салбар юм.

Мөн Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар, болж Гал түймэр гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулан хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулж байна.

Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлж албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулан техник багаж хэрэгсэлээ шинэчлэх томоохон зорилтыг тавин ажиллаж байна.