ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН БҮСИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

61818247_434654157317144_6321468415420661760_n1.jpg

Онцгой байдлын байгууллагын 2019 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-05-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тэмцээнд Улаанбаатар, Баруун, Зүүн, Хойд, Өмнөд бүсийн 64 багийн 500 гаруй тамирчид оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулсан юм.
Зүүн бүсийн тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцсон ба нийлбэр дүнгээр Говьсүмбэр аймгийн баг тамирчид нэгдүгээр байрт шалгарлаа.

scroll to top