
Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар,
“Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дорноговь
салбар хамтран хэрэглэгчдийн өмчлөлийн цахилгаан шугам, тоноглолын
аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.
Болзошгүй аюул,
ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй уг шалгалтыг 2019 оны 07
дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулан ажиллах юм.