
Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2019 оны А/199 дүгээр тушаал, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргын А/32 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын А/48 дугаар тушаалаар 2019.07.11-ний өдрийн 09:00 цагаас 2019.07.16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрыг Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэн, алба хаагчдыг үүрэгжүүллээ.