“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх сард
Дорноговь аймагт зохион байгуулахаар бэлтгэл, бэлэн байдлыг ханган
ажиллаж байна.
Уг дадлага сургуулийг Онцгой байдлын Ерөнхий
газар, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр
зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд Ховд аймагт зохион
байгуулж байсан юм.
21 хоног үргэлжлэх “Говийн чоно-2019” олон улсын цэргийн дадлага сургуульд гадна, дотны 300 орчим зочид төлөөлөгч, алба хаагчид оролцохоор эхний тов гараад байна.
“ГОВИЙН ЧОНО-2019” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛНО
