ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН 4 НАСТАЙ ХҮҮГ АВАРЧЭЭ

67869154_471392973643262_6033202227831635968_o.jpg

Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 6 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус сумын Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч очиж, гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 4 настай Э хүүг цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

scroll to top