“ГОВИЙН ЧОНО” ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОТГОЖ ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦЛОО

68386115_1135308279987280_9189413873633984512_o.jpg

\2019.08.13\ “Говийн чоно” ОУ-ын гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургууль ирэх 09 дүгээр сард манай аймагт зохион байгуулагдахтай холбоотойгоор холбогдох албаныхан тус арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож харилцан санал солилцож байна.
“Говийн чоно” дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, АНУ-ын Ази Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатарт болдог байсан бол сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал: Эрдэнэ, Өмнөговь, Ховд аймагт болсон. Энэ жил манай аймагт зохион байгуулагдах юм.
“Говийн чоно” арга хэмжээний зорилго нь бүс, орон нутгийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлж байгалийн гамшиг, томоохон осол аваар үүссэн нөхцөлд орон нутгийн удирдлага, онцгой комисс, мэргэжлийн ангиудыг чадавхжуулах иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар орон нутаг, бүс нутгийн хэмжээнд хэрхэн яаж ажиллах талаар зааж туршлагатай орнууд зааж сургана. Гамшиг болсон үед ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан, юун дээр алдаж байсан, ямар арга хэмжээ илүү үр ашигтай байсан талаар туршлага судалж үлдэх юм.

scroll to top