ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ЭРЭЛЧ НОХОЙТОЙ БОЛЛОО

69139507_483330049116221_1233189465501990912_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн тасагт албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохой хөтлөгчөөр бэлтгэх 2 дахь удаагийн сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 18-наас эхлэн 6 сарын хугацаанд зохион байгуулсан.

Тус сургалтанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Бадамдорж, МАКС хэмээх 2 настай эрэлч нохойн хамт хамрагдан амжилттай төгсөж, 2019 оны 08 дугаар сарын 23-наас албан үүргээ гүйцэтгэж эхлээд байгаа юм.

МАКС нь 5000 төрлийн үнэрийг ялгаж, 500 метр тойрогт 15 минутын дотор эрлийн ажиллагааг зохион байгуулж, уул, ус, нурангид ажиллах чадвартай бөгөөд “Говийн чоно-2019″ олон улсын дадлага сургуульд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

scroll to top