Онцгой байдлын газраас хүргүүлсэн албан хүсэлтийн дагуу Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 14 дүгээр хуралдаанаар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус” цэцэрлэгт хүрээлэнг “Аврагчийн төгөл” болгон нэршлийг өөрчилсөн.
Үе үеийн аврагчдыг алдаршуулах зорилгоор Онцгой байдлын газрын алба хаагчид “Аврагчийн төгөл”-ийг засварлах, тохижуулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулж, элсний волейболын талбай байгуулсан бөгөөд гэрэлтүүлэг суурилуулж, хаягжуулахаар ажиллаж байна.