
Онцгой байдлын газраас “Говийн чоно-2019” Олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах 3 дахь удаагийн аймгийн Онцгой комиссын хурлыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Тус хурлаар дадлага сургуультай холбоотой төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бэлтгэл ажлын тайлантай танилцаж, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж шийдвэрлэлээ.
Мөн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хээрийн хувцас, жагсаалын үзлэгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16.00 цагт аймгийн төв талбайд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.