Дорноговь аймгийн Даланжаргалан суманд багуудын нэгдсэн өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдав. Өдөрлөгт оролцож байгаа багийн удирдлагууд, ард иргэдийн нийт 80 хүнд, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Монголиан Флюор Спар” ХХК-ийн 34 ажилтан, албан хаагчдад 4 цагийн хугацаатай танхим, дадлагын сургалтыг зохион явууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль” болзошгүй осол, гал түймрийн аюул, түүнээс урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр”, “Химийн бодис материалын зохистой хэрэглээ” сэдвүүдээр мэдлэг олгож, “Багц мессеж”-ийн 114 ширхэг гарын авлага материал тарааж ажиллав. Сургалтын төгсгөлд сумын болон багийн дарга нарт “Аюулгүй амьдрах ухааны үндэс-1,2,3” цуврал номуудыг гардууллаа.