“АВРАГЧИЙН ТӨГӨЛ”-ИЙГ ХАЯГЖУУЛЛАА

69834448_487614048687821_6060540652448382976_n.jpg

Онцгой байдлын газраас хүргүүлсэн албан хүсэлтийн дагуу Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 14 дүгээр хуралдаанаар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус” цэцэрлэгт хүрээлэнг “Аврагчийн төгөл” болгон нэршлийг өөрчилсөн.
Үе үеийн аврагчдыг алдаршуулах зорилгоор Онцгой байдлын газрын алба хаагчид “Аврагчийн төгөл”-ийг засварлах, тохижуулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг шат дараатай зохион байгуулж, одоогийн байдлаар элсний волейболын талбай байгуулсан ба танилцуулга бүхий хаягжилтийг байршуулаад байна.

scroll to top