“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд маргааш эхэлнэ

69835360_535052210370015_8542779385848004608_n-6rqhcwjghq01axmnvy0wqpy9po7pe0ox85748ayw6kg.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор 2009 оноос хойш 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна.

 “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин үйл ажиллагааны цар хүрээ, сургалт, дадлагын төрөл болон гадаадын улс орнуудын оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа юм.

Дадлага сургуульд 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс орны төлөөлөл оролцож байсан бол энэ жил буюу 2019 онд  Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орны 300 гаруй төлөөлөгч оролцоно.

  Дорноговь аймагт  энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд маргааш эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top