
Дорноговь аймагт “Говийн чоно-2019” гамшгаас хамгаалах олон улсын сургалт, дадлага сургууль 2019 оны 09-р сарын 09-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан. Гамшгийн хор уршгийг арилгах, бүс орон нутгийн удирдлага, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан тус дадлага сургуульд идэвх зүтгэл гарган хамтран ажилласан байгууллага, хамт олон болон ажилтан, албан хаагчдад Аймгийн Онцгой комиссын даргын “Талархал”, “Дурсгалын тэмдэг”, Онцгой байдлын газрын даргын “Сайшаалын үнэмлэх” тус тус гардууллаа.

