АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

72241302_505001693615723_7235551113729015808_o.jpg

Монголын ахмадын өдрийг 1992 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэгтэй холбогдуулан Онцгой байдлын газраас гавьяаныхаа амралтанд гарсан бэлтгэл ахмадуудаа тус өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Бэлтгэл ахлагч Б.Даваахүү “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр, бэлтгэл хошууч Х.Ганбаатар ГУТОТСпортын мастер цол тэмдгээр тус тус шагнагдлаа.
Ахмадын баярыг угтсан “Хишиг өдөр”-ийг Онцгой байдлын газраас 2019 оны 09-р сарын 27-ны өдөр зохион байгуулж, ахмадууд харуул ээлжийн үүрэг гүйцэтгэж, залгамж халаа болсон залуу үеийнхэнд “Ахмадын сургаал алт” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Онцгой байдлын албанд нэр төртэйгээр ажиллан гавьяаныхаа амралтанд гарсан бүх бэлтгэл ахмадууддаа албан хаагчдынхаа нэрийн өмнөөс Эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top