НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

73130484_511538576295368_4041213988132880384_o.jpg

Дэлхий даяар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг олон нийтийн дунд зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг сурталчлан таниулдаг уламжлалтай.
Онцгой байдлын ерөнхий газраас “Төгс бүтээцгээе” уриан дор, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд “ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ДЭД БҮТЭЦ” сэдэвт гэрэл зургийн уралдааныг 2019 оны 10-р сарын 08-13-ны өдрүүдэд зарлан албаны цахим хуудаст байршуулж, 2019 оны 10-р сарын 11-ний өдөр Сайншанд болон Замын-Үүд суманд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг Сайншанд сумын МСҮТ-ийн багш ажилчид болон суралцагчид, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороо, Багийн засаг дарга нар, Халиун кабелийн телевиз, Бага сургуулийн удирдлага, багш ажилчидтай хамтран 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр МСҮТ болон бага сургуулийн талбайд зохион байгуулав. Гал түймэр унтраах, аврах 17, 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид тархалтын болон өндрөөс аврах ажиллагааны дадлага, сургуулийг олон нийтэд үзүүлж, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг дэлгэн танилцууллаа. Өдөрлөгт нийт 400 гаруй хүн хамрагдаж, болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, мэдээлэл авч гарын авлага, тараах материал, ном товхимлоор хангагдав.
МСҮТ-ийн багш ажилчид болон суралцагчид гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгох танхимын сургалтаар дадлага хийн “Багц мессеж”, бусад гарын авлага материалыг тараан, “Аюулгүй амьдрах үндэс-1,2,3” номуудыг багш нарт гардуулав.

scroll to top