Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон
нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн
эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх
зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр”-ийг жил
бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг.
Энэ жил Онцгой
байдлын ерөнхий газраас “Төгс бүтээцгээе” уриан дор зарласан тус
тэмдэглэлт өдрийг сурталчлан таниулах ажлын хүрээнд Онцгой байдлын
газрын дарга, хурандаа А.Дашням аймгийн DTV телевизийн “Зочны цаг”
нэвтрүүлгээр оролцож, мэдээлэл хийлээ.
ЯРИЛЦЛАГА МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
