САЙНШАНД СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

72611579_513026139479945_4969311869102718976_n.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийлээ.
Эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг тус сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, 2 бүлэгт хуваагдан судалгаа хийсэн бөгөөд “Сургуулийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны аргачлал”-аар эрсдэлийн түвшинг тогтооход цасан болон шороон шуурга, халдварт өвчин, газар хөдлөлтийн эрсдэл ДУНД түвшинд тодорхойлогдсон байна.

scroll to top