


2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах караоке бааранд гал түймэр гарч 21 иргэн өртсөнөөс 1 хүн амь насаа алдаж, 20 хүн хүнд болон хөнгөн түлэгдсэн ноцтой тохиолдол гарсан. Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг орон сууц, үйлчилгээний зориулалттай өндөр барилга, барилгын газар доорх болон нэгдүгээр давхар, баар, цэнгээний үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг энэ сарын 31-нийг дуустал зохион байгуулахаар хяналт, шалгалтыг зохион явуулж байна.
Шалгалтад хамрагдаж, шаардлага хангаагүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

