АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:

73156069_519102448872314_2893336059326758912_n.jpg

2019 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 555 гэр орон сууц шатсан байна.
Онцгой байдлын газарт өнгөрсөн жилтэй харьцуулахад дуудлага 12%-иар буурч, хохирол 15,5%-иар багассан хэдий ч гал түймрийн дуудлага ирсээр байна.
Өнөө өглөө буюу 2019.10.22-ны өдрийн 04:58 цагт Дорноговь аймгийн Өргөн суманд 5 ханатай гэр шатаж эцэг, эх нь хараа хяналтгүйгээр гэрт цоожилж үлдээсэн 3-5 насны 3 хүүхэд нас барсан мэдээлэл Онцгой байдлын газарт ирж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хүйтний улирал болж, галлагаа эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Энэ мэт харамсалтай тохиолдлууд цаашид гарахгүй байх тал дээр анхаарч, иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг цаг алдалгүй дагаж, мөн бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих болон цоожилж үлдээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг гарахдаа салгаж аюулгүй байдлаа хангана уу.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top