Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах зорилгоор Даланжаргалан суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг 2019 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангуулж, сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 7 үе шаттайгаар дадлага, сургуулийг зохион явууллаа.



Сургуулийн үеийн үйл ажиллагаануудыг үнэлж, дүгнэн эцсийн дүнг гаргаж, тус дадлага, сургуульд идэвхи, санаачлага гарган оролцсон зарим хүмүүст Онцгой байдлын газрын даргын “Сайшаалын үнэмлэх”, сумын Засаг даргын нэрэмжит шагналуудыг гардуулснаар сумын гамшгаас хамгаалах Команд штабын сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
