АЛБА ХААГЧИД АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМРАГДЛАА

73169019_523760501739842_6596269274946338816_o.jpg

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль, Авлигын тухай хууль, авлигаас урьдчилан сэргийлэх талаар АЗДТГ, АТГ-аас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан ХАСХОМ-ын сургалт, хэлэлцүүлэгт алба хаагчид хамрагдлаа.
Сургалтын хүрээнд шинээр батлагдсан эрүүгийн хуулинд туссан авлига, ашиг сонирхлын талаархи хуулийн зохицуулалт, бусад шинэчлэн гаргасан хууль дүрэм, журам болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх үүрэг бүхий албан тушаалтнуудад нэгдсэн ойлголтыг өгөх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуультай нийцүүлэн АТГ-аас гаргасан ном, гарын авлага материалыг /ХАСХОМ/ гаргах үүрэг бүхий алба хаагчдад олголоо

scroll to top