ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

72994082_783192718809576_5438149738924867584_n.jpg


Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах зорилгоор Эрдэнэ суманд гамшгаас хамгаалах Команд штабын дадлага, сургуулийг 2019 оны 10 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Онцгой байдлын хэлтсийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангуулж, сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 4 үе шаттайгаар дадлага, сургуулийг зохион явууллаа.
Сургуулийн үеийн үйл ажиллагаануудыг үнэлж, дүгнэн эцсийн дүнг гаргаж, тус дадлага, сургуульд идэвхи, санаачлага гарган оролцсон зарим хүмүүст Сумын Засаг даргын “Өргөмжлөл”, “Сумын 95 жилийн ойн хүндэт тэмдэг”, “13 албан хаагчийг 15-30 хувийн цалингийн нэмэгдэл”, мөн удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил тэмцээний 1, 2 дугаарын байр эзэлсэн баг тамирчдын шагналуудыг гардуулснаар сумын гамшгаас хамгаалах Команд штабын дадлага, сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.

scroll to top