ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

74632530_530661187716440_9050175071166922752_n.jpg

Дорноговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл ээлжит бус хуралдаанаа өнөөдөр зохион байгуулж байна. Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмжийн хэрэгжилт, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн тойм судалгааны үр дүн, уг тойм судалгаанд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах болон гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т. Энхтүвшин, орлогч дарга, хурандаа А. Дашням нар зөвлөлийн төлөвлөгөө, зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийг хангаж ажиллахыг зөвлөлийн нийт гишүүдэд үүрэг болголоо.

scroll to top