Амралтын өдрүүдэд гэр хорооллын болон орон сууцны айл өрхүүдээр БЗӨБЦТСүлжээ ТӨХК-ны харьяа Дорноговь ЦТССалбарын монтёр, байцаагч нар болон Сайншанд сумын СӨХ болон хэсгийн ахлагч нартай хамтарсан болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх айл өрх Нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Иргэд таггүй саванд хог хийх, үнс нурмыг ил задгай асгасан, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй цахилгааны утсыг дур мэдэн холбох, гэр хоорондын хэмжээ тогтоосон хэмжээнд бус зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгааг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч, зөрчлийг газар дээр нь арилгуулах заавар зөвлөгөөг хүргэн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, материал тарааж ажиллаж байна.

