Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгон дахь Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн оролцоотойгоор тухайн сургуулийн эрсдэлийн түвшинг тогтоож, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Онцгой байдлын газраас 2020 онд 14 сумын нутаг дэвсгэрийн түвшинд болон эрүүл мэнд, боловролын байгууллагуудад гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж дуусгах юм.

