АНХААРУУЛГА МЭДЭЭ

74673178_537672940348598_587156118518628352_o.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи нийт нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Агаарын температур эрс хүйтэрнэ.

ИЙМД МАЛЧИД, АРД ИРГЭД ТА БҮХЭН:
– Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж заншихыг зөвлөж байна.
– Гэнэтийн салхи шуурганд малтайгаа уруудах, төөрөх, хөлдөх, осгох аюулаас урьдчилан сэргийлэх талаар бүх талын арга хэмжээг авах /дулаан хувцас, нүдний шил, гар чийдэн/, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэртээ үлдээх болон мал хариулгад оролцуулахгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулах.
– Хүчтэй салхи, шуурганы үед автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул алсын замд гарч байгаа иргэд, жолооч нар хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай зам, гүүр, тэмдэг тэмдэглээгээтэй газраар явах, салхи, шуурганы үед аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдал /галын хор, ослын зогсолтын тэмдэг, цас ухах багаж хэрэгсэл, эмийн сан хүрз/-ыг хангах, цасан шуурга шуурвал төв суурин газар бараадахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд өөрт ойр байрлах дараах утсаар холбогдоно уу.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР /Сайншанд/ – 7052101, 96520105, 86330105
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС /Замын-Үүд/- 70527011, 96041700
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 23-Р АНГИ /АЙРАГ/ – 96322301, 86760105

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top