ОЛОЛТ, АМЖИЛТААР ДҮҮРЭН ХУУЧИН ОНОО ҮДЛЭЭ

80826376_575321036583788_1096018273176125440_n.jpg

Онцгой байдлын байгууллага 2019 онд Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үндсэн хоёр зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 98,5 хувьтай буюу “А” үнэлгээтэй биелүүллээ.
Аймгийн хэмжээнд нийт 45 дуудлага ирснээс 7 хүний амь нас, 13 барилга байгууламж, 412,1 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын Ерөнхий газраас 2019 онд ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг алба хаагчдаа шалгаруулахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бүтээн байгуулалт, ололт амжилтаараа Дорноговь аймгийн Онцгой байдлын газар нийт аймгуудаас 3-рт, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэс улсын хэмжээн дэх 19 хэлтсээс 2-рт, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Баасанхүү “Шилдэг аврагч-гал сөнөөгч”, Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Ууганбаяр Монгол улсын Шадар сайдын “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнагдаж, өндөр амжилтаар хуучин оноо үдэж байна.


Онцгой байдлын газрын тайлангийн хурлын үйл ажиллагааны үеэр ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан 2019 оны шилдэг хэлтэс, анги, алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
Мөн 2019 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа нэр төртэйгээр биелүүлж байгаа Онцгой байдлын газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч төрийн байгууллага”, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын тус газрын “Гэр бүл, эцэг эхийн зөвлөл”-ийг шилдгээр, “Хууль сахиулах чиг үүргийн салбарын түүчээ залуу”-аар Ахлах ахлагч Б.Төмөртулга,” Хууль эрх зүй, зэвсэгт хүчний салбарын шилдэг эмэгтэй”-ээр ахлах ахлагч Ө. Цэцэгбал нар тус тус шалгарлаа.
Ийнхүү Онцгой байдлын газар хуучин оноо амжилт, бүтээлээр дүүрэн үдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар шинэ ондоо ханцуй шамлан орж байна.

Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай!

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top