ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БҮТЦИЙН НЭГЖ БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

81310195_577983329650892_6098284885175173120_n.jpg

Тус газраас “Офицер бүрэлдэхүүний, цугларалт-2020” сургалт цугларалтыг 2020 оны 01 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд 3 хоногийн хугацаатайгаар зохион байгууллаа.
Хөтөлбөрийн дагуу эхний 2 хоног офицер бүрэлдэхүүнд:
-“Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар“, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөө
-“Төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, эд хөрөнгөтэй холбоотой журам”, -“Санхүүгийн анхан шатны баримтын иж бүрдэл, бараа материалын тайлан тооцоо”,
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”,
“Онцгой байдлын байгууллагын хэмжээнд илэрч буй нийтлэг зөрчил дутагдал”,
“Мэдээллийн аюулгүй байдал, нууцын баталгаа”,
“Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн”, “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлийн өдөр Газрын дарга, хурандаа А.Дашням Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүрэг, 2020 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлог, төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч нэгжийн дарга нар болон газрын мэргэжилтнүүд, ахмадын зөвлөлийн даргатай 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, 2020 оны ажилд нь амжилт хүслээ. Газрын 2020 оны зорилго зорилттой холбогдуулан Онцгой байдлын газрын даргын Бие бүрэлдэхүүний цэргийн алба, сахилга зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах тухай 2020 оны 01 дүгээр тушаал, 01 дүгээр албан даалгаврыг баталж бие бүрэлдэхүүнд мөрдөж ажиллах талаар үүрэг тавилаа.

scroll to top