ЗАРЛАЛ

82227535_583127335803158_214357685984821248_n.jpg

Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор /Аврагч, гал сөнөөгч, Гал унтраах, автомашины жолооч/ “Онцгой байдлын албаны ахлагч” бэлтгэх сургалтад “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-д заасан шаардлага хангасан иргэдийг бүртгэнэ.

Тавигдах шаардлага:
-Цэргийн албаны тухай хууль, “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын шаардлага хангасан байх,
-Аймаг, сум, багт оршин суух хаягийн бүртгэлтэй байх
-Бие эрхтний хувьд ямар нэгэн эмгэг, бэртэл, шивээс, согоггүй
-Биеийн өндөр 168 см-ээс дээш өндөртэй
-Ял шийтгэл эдэлж байгаагүй
-Цэргийн албыг биеэр хаасан, цэргийн биеийн тамирын стандартыг хангасан
-Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажил хайгч иргэнээр бүртгэлтэй
-Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолттой
-Тусгай зориулалтын автомашины жолооч /тухайн ангиллын автомашиныг 3-аас доошгүй жил жолоодсон/
-Аврагч болон Гал сөнөөгч /25 нас хүртэлх насны эрэгтэй/
-Мөн спорт урлаг, бусад төрлийн авьяас чадвартай байх,
-Гадаад хэлний мэдлэгтэй бол сайн.

Бүрдүүлэх материал:
-Өргөдөл
-Биеийн байцаалт /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт Маягт-1/
-Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа
-Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар
-Их дээд боловсролын гэрчилгээний хуулбар
-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар
-Цээж зураг 3х4 хэмжээтэй 4 хувь

scroll to top