Мэдээ, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой боллоо

DSC8694.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас байгууллагын цахим хуудсыг 2019 онд шинэчлэн сайжруулж, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн цахим хуудсуудыг шинээр үүсгэн нэгдсэн удирдлагын системд холбож, мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлээд байна.

  Цахим хуудас шинэчлэгдсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас сайтын танилцуулга, заавар чиглэл өгөх зорилгоор цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  

 Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн урьдчилан сэргийлэх тасаг, хэлтсийн дарга, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан 60 гаруй  мэргэжилтнүүд хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top