ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ҮҮРЭГ ӨГӨВ

76056218213349_84951677979716.jpeg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Дашням: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн үед албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд дараах үүргүүдийг өгөв. Үүнд:

– Өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөх,

– Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж тогтмолжуулах,

-Автомашин, тусгай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн өдөр тутмын техникийн бэлэн байдлыг хангах,

-Бие бүрэлдэхүүний ачаалал, амралтыг тэнцүүлж байнгын бэлэн байдлыг хангаж, алба хаагчдын дархлааг дэмжих зэрэг үүргүүдийг өглөө.

scroll to top