ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

93403881749373_95160725591343.jpg

Дорноговь аймгийн Алтанширээ сумын иргэн Б /41 настай, эрэгтэй/ энэ сарын 11-ний өглөө малдаа гараад сураггүй болсон тухай мэдээллийн дагуу тус сумаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 20 км газарт мотоциклиосоо унаж хөлдөж, нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн Хатанбулаг сумын иргэн Г /52 настай, эрэгтэй/ 13-ны өдрийн 11:00 цагийн үед мотоциклтой малдаа яваад сураггүй болсон, иргэн Н /нэр, нас тодорхойгүй/ 13-ны өдрийн 12:00 цагийн үед тэмээгээр малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийн дагуу тус сумаас уг 2 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Онцгой байдлын газраас цаг агаарын өөрчлөлттэй холбоотой иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт цахим хуудсаар хүргэн ажилладаг. Малчид, иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийн дагаж заншихыг зөвлөж байна.
Сүүлийн өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахтай холбоотойгоор малчид малын бэлчээрлэлтэд анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, гэнэтийн салхи, шуурганд малтайгаа уруудах, төөрөх, хөлдөх, осгох аюулаас урьдчилан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байх, жолооч нар шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Мөн тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Шаардлагатай тохиолдолд өөрт ойр байрлах дараах утсаар холбогдоно уу.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР /Сайншанд/ – 7052101, 96520105, 86330105
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС /Замын-Үүд/- 70527011, 96041700
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 23-Р АНГИ /АЙРАГ/ – 96322301, 86760105

scroll to top