ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ!

photo_2020-07-01_18-18-29.jpg


      Ойрын өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын зорчих хэсэг эвдэрч, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 8 хэсэг газарт төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд орон, Төв, Говьсүмбэр аймгуудад уруйн үерт 51 айл нэрвэгдсэн байна. 
       Дорноговь аймгийн хэмжээнд ойрын өдрүүдэд агаар хөрсний хэт халалттай холбоотой түр зуурын, усархаг аадар бороо орох, борооны үеэр салхины хурд түр зуур ширүүсэх нөхцөл бүрдэж байгаа тул  малчид, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авна уу:
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх;
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх;
– Хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх;
-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР /Сайншанд/ 7052101, 96520105, 86330105
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС /Замын-Үүд/
70527101, 70527011, 96041700, 86170105
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 23-Р АНГИ /АЙРАГ/ – 96322301, 86760105

scroll to top