АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2020 ОНЫ 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

106295936_700032970779260_8558613098951294631_n.jpg



Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 164 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 22 дугаар хурлын тэмдэглэл, албан бичгийн дагуу БНХАУ-аас Монгол улс руу буцах хүсэлт гаргасан иргэдийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу татан авах ажлыг зохион байгуулах,
УОК-ийн 25 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгах,
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан зарим аж ахуй нэгж байгууллагуудын /баар, кароаке, цахим тоглоомын газар/-аас бусад сүм хийд шашны байгууллага, сургалтын төв, аялал жуулчлал, амралтын газрын үйл ажиллагааны хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах ажлыг зохион байгуулах,
Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан /наадмын талбай, спортын ордон/, нийтийн хоолны үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын орчны ариутгал халдваргүйтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах,
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу өвчлөл гарсан сум, холбогдох байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, боом өвчинтэй тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, зэрэг шийдвэрүүдийг гаргаж үүрэг чиглэл өглөө.

scroll to top