ХӨДӨЛГӨӨНТ УДИРДЛАГЫН БАЙРЫГ ЯВУУЛЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ТОНОГЛОЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

photo_2020-07-06_10-06-36.jpg

Онцгой байдлын газар нь Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, цар тахал, гамшиг ослын голомт болон хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг Аврах ажиллагааны тусгай зориулалтын Камаз маркийн автомашиныг ашиглан хийж гүйцэтгэлээ.
Хөдөлгөөнт удирдлагын байранд бүрэн доторлогоог хийж, 2 давхар ор /дэлгэдэг нугастай/, сандал, ширээ, бичиг баримт хадгалах шүүгээ, хувцасны шкаф, разетка, бүх төрлийн гар утас, таблейт цэнэглэх цэнэглэгчийн оролт, гал тогооны хэсгийг тус тус байршуулсан. Мөн мэдээ мэдээллийг нэгтгэх, хүлээн авах, дамжуулах зорилгоор 50 инчийн телевизор, компьютер /зөөврийн/, принтер гамшиг ослын үеийн холбоо зохион байгуулалтыг хангах хэт богино долгионы машины суурин болон гар станц, сансрын DDISH иж бүрдэл, юнителийн гэр интернэтийн төхөөрөмж, удирдлагын байрны үйл ажиллагааг хянах зорилгоор хяналтын телекамер зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож ашиглалтанд оруулаад байна.
Энэхүү “Хөдөлгөөнт удирдлагын байр” нь /Ковид-19/ цар тахлын үе болон хээрийн нөхцөл, гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дарга, захирагч нарыг шууд удирдлагаар хангах, мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, алба хаагчдыг ая тухтай орчинд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

scroll to top