СУРГАЛТ ДАДЛАГЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

photo_2020-07-07_10-58-07.jpg


    Дорноговь аймгийн Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангид аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгийн дэмжлэгтэйгээр сургалт, дадлага явуулах “Сургалтын танхим”-ыг шинээр байгуулах ажлыг Турк улсын ТИКА (Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг)-аас 14.000 доллараар санхүүжүүлэн хийж гүйцэтгэлээ. 
    Тус сумын иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд Гамшгаас хамгаалах сургалт болон дадлага хийх, гамшгийн талаар ойлголт авах, гамшгаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх, онолын болон практикийн  мэдлэг хуримтлуулах үүднээс тус анги дээр шинээр сургалтын танхимыг байгуулан, тохижуулж ажиллалаа.
    Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
scroll to top