СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

photo_2020-07-16_09-18-12.jpg


     2020 оны 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 03-ны өдрүүдийн Хүчтэй аадар бороо, үерийн улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 3 иргэн, Өмнөговь аймагт 5 иргэн, нийт 8 иргэн (үүний 2 хүүхэд) үерт өртөж амь насаа алдсан бол 1 иргэн бэртэж гэмтжээ. Түүнчлэн үерийн улмаас Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 2400 гаруй  айл өрх, 13 нийтийн орон сууц үерийн усанд автаж, Архангай, Говьсүмбэр, Төв аймгийн нутаг дэвсгэрт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.
     Амралт зугаалгын улирал эхэлсэн, баяр наадмын  эдгээр амралтын өдрүүдээр   хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж, зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглаглагдах магадлал өндөр байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна!!!
scroll to top