МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ БНХАУ-ААС ТАТАН АВЛАА

photo_2020-07-16_09-26-24.jpg


  Улсын Онцгой комиссын 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан МУ-ын иргэдийг Замын-Үүд боомтоор 2020 оны 07 сарын 09-ны өдөр татан авч, улсын хил нэвтэрсэн даруй коронавирусын халдварын шинжилгээнд хамруулан 21 хоногийн хугацаанд  Сайншанд сумын 3 ажиглалтын байранд нийт 99 хүнийг тусгаарлан ажиглалтанд байлгах ажлыг зохион байгуулан, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалаар мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа. 
  Тусгаарлан ажиглах байранд алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
scroll to top