АНХААРУУЛГА

photo_2020-07-23_08-28-40.jpg


   2020 оны 07-дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын улмаас нас барсан байна. Тарваган тахал бол мэрэгч амьтдаас хүнд халдварладаг гоц аюулт халдварт өвчин юм. 
    Коронавирусийн нас баралтын түвшин дунджаар 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлынх 4.9% байгаа тул өндөр нас баралттай, аюултай өвчин гэж үздэг байна. 
    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 17 аймгийн 137  суманд тарваган тахлын голомт нүүрлээд байна. Ялангуяа наймдугаар сар бол тарваган тахлын  дэгдэлтийн оргил үе юм.
    Судалгаагаар халдвар авсан 10 хүний 3-10 нь амь насаа алдах эрсдэлтэй. 

❓ ЯМАР ТОХИОЛДОЛД ТАРВАГАН ТАХЛЫН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ ВЭ?

❌Өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстын шархаар дамжин халдвар авах эрсдэлтэй

❌ Тарваган тахлын халдвар авсан өвчтөнг асрах, болон сувилах үед бусад халдвартай эд зүйлстэй харьцах үед халдвар авах эрсдэлтэй

❌Мэрэгч амьтны бөөс бүүрэгт хазуулсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй тул иргэд та бүрэн аюулт халдвараас урьдчилан сэргийлхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна ❗️

Эх сурвалж: ЗӨСҮТ, news.mn

scroll to top