ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ХИЙГДЛЭЭ

116562017_720712282044662_4390770624237093800_o.jpg

2020 оны 07 сарын 30-ны өдөр “Шунхлай говь” ХХК Сайншанд газрын тосны бүтээгдхүүний агуулахтай хамтарсан гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа. Мөн “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр танхимын сургалтыг нийт ажилтан алба хаагчдад хийж ажиллалаа.
Тактикийн сургалтад: сургуулийн цагийн байдлаар газар хөдлөлтийн 4.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж үүний улмаас Шунхлай говь ХХК газрын тосны бүтээгдхүүний агуулах дээр гал гарч, Цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн обьектын ойр орчмыг хамгаалалтанд аван, дуудлагаар ГТУА-33 дугаар ангийн бүрэлдхүүн хүрэлцэн ирж шуурхай ажиллан галыг унтрааж, газар хөдлөлтийн улмаас нурангид дарагдсан 2 нэрвэгдэгчийг эрэн хайх аврах бүлгийн бие бүрэлдхүүн аврагч нохойн хамт олж илрүүлэн дараагийн шатны нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн багт шилжүүлсэн. Түргэн тусламжийн баг болон улаан загалмайн хороо тус нэрвэгдэгч нарт үзлэг хийн анхан шатны суурь тусламж үзүүлэн түргэний машинаар тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Тактикийн сургуульд 5 байгууллагын нийт 62 ажилтан алба хаагчид хамрагдсан байна.

scroll to top