АНХААРУУЛГА МЭДЭЭ 📢📢📢

117768732_736292030486687_6469427099847877216_n.jpg


2020 оны 08 дугаар сарын 21-ний шөнө нутгийн баруун болон баруун хойд хэсгээр, Мандах сумын нутгаар ахиу, маргааш өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
❗️❗️❗️⛈⚡️🌊☔️💦❗️❗️❗️

2020 оны 08 дугаар сарын 12 ны өдөр Айраг, Даланжаргалан сумдад их хэмжээний бороо орж үерлэсний улмаас 2 малчин өрхийн гэр, бусад эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерийн аюулд өртсөн байна.

Иймд:
– Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, сайрын ойролцоо барьж суурьшихгүй байх,

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд гарахгүй байх,

– Малчид малаа ойрын бэлчээрт хариулах,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

–Хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна❗️❗️❗️

scroll to top