БАЙГАЛИЙН ГАМШГААС ҮҮССЭН ХОХИРЛЫГ АРИЛГАХААР МЭРГЭЖЛИЙН АНГИ, АЛБАД АЖИЛЛАЖ БАЙНА

118270685_1465382950313143_8701738457142091092_o.jpg

Аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг, Айраг, Даланжаргалан сумдынгамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 281 дүгээр анги, зарим уул уурхайн компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын техник, хэрэгслийн тусламжтайгаар сайн дурын бүлэг, малчид, иргэд хамтран байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож, зүй бусаар хорогдсон малын бүртгэлийг нарийвчлан гаргаж сэг зэмийг цуглуулан устгаж, халдваргүйтгэх ажлыг цаг алдалгүй зохих журмын дагуу гүйцэтгэж байна.

scroll to top