ҮЕР УСНЫ ХОХИРЛЫГ АРИЛГАХ АРГА ХЭМЖЭЭГ ШАТ ДАРААТАЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

118730046_1474621476055957_8373039705590805687_o.jpg

Өнгөрсөн 08 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Айраг, Даланжаргалан сумдад үүссэн үерийн хор уршгийг арилгах, хохирлыг тогтоох, хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2020 оны А/585 дугаар захирамжаар томилон ажиллуулж байна.
Энэ хугацаанд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, үхсэн малын сэг зэмийг бөөгнөрүүлэх, ариутгал халдваргүйтгэл хийн устгах ажлыг зохион байгуулж, нийт хохирлын хэмжээг тогтоосон ба ажлын хэсгийн хоол, шатахуун, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодист нийт 6,2 сая төгрөгийн зардал гарсныг шийдвэрлэлээ.
Түүнчлэн аймгийн Онцгой комиссын даргаас Улсын Онцгой комисст албан хүсэлт хүргүүлэн Шуурхай албаны зориулалтын автомашиныг шийдвэрлүүлж Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангид хүлээлгэн өгсөн ба үерт өртсөн 2 малчин өрхөд гэр олголоо.
Мөн тус 2 сумын 37 өрхийн 4284 малын нөхөн төлбөрийн зардлыг шийдвэрлүүлэхээр тооцоо, холбогдох материалыг Улсын Онцгой комисст хүргүүлээд байна.

scroll to top