УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1-2.jpg

.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Онцгой комиссын  дарга, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар 2021 оны 2 дугаар сарын 1-ны өдөр коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулах талаар 21 аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүдэд  үүрэг чиглэл өгч  цахим хурлыг зохион байгууллаа.

             Монгол Улсын Ерөнхий сайд цар тахлын үед эдийн засаггүй эрүүл мэнд, эрүүл мэндгүй эдийн засаг гэж байхгүй.Цар тахал гэдэг цогц зүйл учраас бид харилцан уялдаа холбоотой нэг цогц болж ажиллах нь чухал хэмээн тодотгож   Монгол Улсын  Засгийн газрын зүгээс халдвар, хамгааллын дэглэмээ ягштал баримталж, эдийн засаг, үйлдвэр үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилт тавьж байгааг онцоллоо.

scroll to top