ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

163646203_889005868548635_7563301667508831939_n.jpg

Дорноговь аймагт Коронавируст халдварын (ковид-19) онош батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа Үүнд: 1. Халдварын тандалт судалгаа хийх, голомтыг тогтоох зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагаас халдварын тохиолдол бүртгэгдсэн Замын-Үүд, Сайхандулаан, Сайншанд, Алтанширээ сумдын бүх шатны боловсролын байгууллага, дээрхи сумд руу орох, гарах хөдөлгөөн, иог, спинниг, спорт клуб, фитнесс, спорт заалын үйл ажиллагааг 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06: 00 цаг хүртэлх хугацаанд зогсоох, 2. Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд аймаг сумын орох, гарах иргэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Иймээс иргэд та бүхэн иргэний үүргээ биелүүлэн зайлшгүйгээс бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байж, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайгаа барих, бээлий өмсөх, амны хаалтаа зүүх, гараа ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ баримтлан мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөж халдварын эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүнээ хамгаалахыг анхааруулж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top