АНХААРУУЛЖ БАЙНА

photo_2021-03-31_09-42-31.jpg

Сайншанд суманд коронавируст халдвар /CoViD-19/ цар тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын голомтыг тогтоох зорилгоор халдвар илэрсэн газруудыг хэсэгчлэн хааж, тандалтын судалгаа хийх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын VI хуралдаан хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд Дорноговь аймгийн DTV телевизээр мэдээлэл өгч байна.
Иймээс ард иргэд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, амны хаалтаа байнга зүүх, бээлий өмсөх, гараа ариутгах, аль болох цахим мөнгө ашиглах, бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байх, хүн хоорондын зай барих зэргийг анхааруулахын зэрэгцээ дахин халдварын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд тэг зогсолт хийхээр аймгийн Онцгой комиссын дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг анхааруулж байна.

scroll to top