Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталлаа

OBG.jpg

Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн дотоод журмыг 2021 оны А/13 дугаар тушаалаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмыг шинэчлэн батлах үндэс нь Төрийн албаны тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэм” Засгийн газрын 2020 оны 216, 217, 218 дугаар тогтоол, ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаал, болон бусад холбогдох хууль тогтоомж байна.

Мөн журмаар Онцгой байдлын газрын чиг үүрэг, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал, санал хүсэлтийг сонсох,  ажлын байрны харилцаа,  хандлагыг өөрчлөх зэрэг болон бусад харилцааг зохицуулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр, алба хаагчдын эрх, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан.

scroll to top