ХАТУУ ХӨЛ ХОРИО ЦУЦЛАГДАВ

169071850_895334324582456_5255242380209955911_n.jpg

Хатуу хөл хорио тогтоосон хугацаа 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болохтой холбогдуулан Аймгийн Онцгой VIII хуралдааныг зохион байгуулж дараах зүйлсийг шийдвэрлэлээ. Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн А/184 дүгээр захирамжийн үйлчлэлийг хүчингүй болгож, Улсын Онцгой комиссын Х хуралдааны шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/176 дугаар захирамжийг үргэлжлүүлэн мөрдөж ажиллахаар боллоо. Тус захирамжид нэмэлтээр дараах зүйлсийг орууллаа. Үүнд: 1. “Улаан түвшин”д Хатанбулаг сумыг нэмж оруулах, 2. Худалдаа үйлчилгээний эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хүний дүүргэлт тухайн талбайн 30 хувьтай тэнцүү байхаар зохицуулах 3.Мөн хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөний эрчим бууруулах үүднээс хүргэлтийн үйлчилгээг хэвээр үлдээх зэргийг орууллаа.

scroll to top