Дорноговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 70 дугаар тогтоолоор 16 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулагдсан.
Жилд 1-ээс доошгүй удаа хуралдаж, бодлогын түвшинд эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн даргаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг ажиллаж байгаа ба 2021 оны анхдугаар хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Хурлаар зөвлөлийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийгдэх томоохон ажлуудын талаар хэлэлцэж байгаа юм.



